Алдаа зарим газар байх шиг харагдлаа. Хүүхдүүдээ алдаагийн нь засаарай
Стив Жобс 56 насандаа таалал төгслөө
Америкийн бизнесмэн, персонал компьютерийн үйлдвэрлэл, борлуулалтын салбар дахь пионер, “Apple” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд анхны удирдагч, олон сая доллараар үнэлэгдэх хөрөнгийн эзэн Стив Жобс 56 насандаа таалал төгслөө.
Энэ сарын 5 буюу өчигдөр Apple-ийн “Iphone 4S” бүтээгдэхүүний танилцуулга дээр түүнийг тэсэн ядан хүлээж байсан ч танилцуулга Жобсгүйгээр болж, өвчний улмаас ажлаа хүлээлгэн өгөөд байсан түүнийг нас барсан тухай дуулгасан байна.
Жобс нь их сургууль төгссөн диплом, тэр ч байтугай дунд боловсрол эзэмшсэнийг илтгэх гэрчилгээгүй нэгэн байсан ч “дэлхийг өөрчилсөн” хүн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.
Энэ сарын 5 буюу өчигдөр Apple-ийн “Iphone 4S” бүтээгдэхүүний танилцуулга дээр түүнийг тэсэн ядан хүлээж байсан ч танилцуулга Жобсгүйгээр болж, өвчний улмаас ажлаа хүлээлгэн өгөөд байсан түүнийг нас барсан тухай дуулгасан байна.
Жобс нь их сургууль төгссөн диплом, тэр ч байтугай дунд боловсрол эзэмшсэнийг илтгэх гэрчилгээгүй нэгэн байсан ч “дэлхийг өөрчилсөн” хүн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.
- Sponsored by1.Саяхан Apple компанийн Гүйцэтгэх захирлын суудлаа хүлээлгэж өгсөн Стив Жобс өчигдөр 56 насандаа таалал төгслөө. "Apple өөрийн суут удирдагчаа, дэлхий өөрийн нэгэн гайхалтай хүнээ алдлаа" хэмээн одоогийн гүйцэтгэх захирал Тим Кук ажилтнууддаа захидал илгээжээ.
- Sponsored by2.Apple Computer компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал тус компанийн хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдийн нэг "IBOOK"-ийг барьж байгаа нь. Нью-Йоркод болсон Macworld Expo үзэсгэлэнгийн үеэр, 1999 оны долоодугаар сарын 21.
- Sponsored by3.Стив Жобс шинэ технологи бүхий Macintosh IMac DV-г танилцуулж байгаа нь. Калифорни, 1999 оны аравдугаар сарын 5.
- Sponsored by4.Стив Жобс шинэ OS X үйлдлийн системийн талаар тайлбарлаж байна. 2001 оны нэгдүгээр сарын 9. MacWorld Expo үзэсгэлэн, Сан-Франциско.
- Sponsored by5.2003 оны нэгдүгээр сарын 7. Стив Жобс17 инчийн Apple-ийн Powerbook-ээ танилцуулж байгаа нь.
- Sponsored by6.Стив Жобс “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” кино гаргаж буй шинэ Ipod-оо танилцуулж байгаа нь. 2005 оны аравдугаар 12-ны өдөр
- Sponsored by7.Apple Computer компанийн захирал Стив Жобс, Intel корпорацийн захирал Пол Отеллини нар. Калифорни, 2006 оны нэгдүгээр сарын 10. Apple компани Intel чип дээр ажилладаг анхны Imac болон Powerbook десктоп компьютерээ танилцуулж байгаа нь.
- Sponsored by8.2007 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр. Стив Жобс Macworld үзэсгэлэн дээр нээлтийн үг хэлж байгаа нь.
- Sponsored by9.2007 оны зургаадугаар сарын 11-ний өдөр. Стив Жобс Mac OSX Leopard загвараа танилцуулав.
- Sponsored by10.Apple компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стив Жобс шинэ Macbook Air зөөврийн компьютерээ MacWorld Conference & Expo үзэсгэлэн дээр танилцуулж байгаа нь. 2008 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр.
- Sponsored by11.2010 оны аравдугаар сарын 20-ны өдөр программ хангамжийн шинэ багц iLife 11 танилцуулав.
- Sponsored by12.2008 оны есдүгээр сарын 9-ний өдөр. Сан-Франциско, Калифорни муж. Жобс Itunes программын шинэ хувилбарыг бүтээснээ зарлав.
- Sponsored by13.Илтгэх урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн дэлхийн тэргүүлэх илтгэгчдийн нэг бол яах аргагүй Стив Жобс. Тэрбээр олны өмнө гарахдаа ямар мэдрэмжтэй, авьяастайгаа харуулж чадсан билээ. Тайзан дээр өөрийнхөөрөө чөлөөтэй байж олныг хөгжөөн хошигнож чаддаг нэгэн.
- Sponsored by14.2008 оны аравдугаар сарын 14. Зүүн талаас Apple-ийн одоогийн гүйцэтгэх захирал Тим Кук, Стив Джобс, дэд ерөнхийлөгч Фил Шиллер нар. Apple компанийн төв, Купертино, Калифорни муж.
- Sponsored by15.Стив Жобс iPod-ны шинэ чихэвч танилцуулав. 2008 оны есдүгээр сарын 9.
- Sponsored by16.Видео бичлэг үзэх боломжтой шинэ IPod Nano, Itunes-ийн шинэхэн хувилбар, шинэ Ipod Touch сонирхуулав. 2009 оны есдүгээр сарын 9.
- Sponsored by17.2010 оны нэгдүгээр сарын 27-ны энэ зураг дээр Жобс өөрийн Стив Возняктай хамт авахуулсан зургийн өмнө зогсож байгаа нь.
- Sponsored by18.2010 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр. Стив Жобс дараагийн арга хэмжээнд бэлдэхээр тайзнаас бууж байгаа нь.
- Sponsored by19.MacWorld Conference & Expo-д нээлтийн үг хэлж байгаа нь. 2010 оны зургаадугаар сарын 7, Сан-Франциско, Калифорни муж.
- Sponsored by20.2011 оны гуравдугаар сарын 2-ны өдөр. Шинэ IPad 2-оо танилцуулах үеэр.
- Sponsored by21.2007 оны нэгдүгээр сарын 9. Apple компанийн захирал Стив Жобс AppleTV болон шинэ iPhone-оо Сан-Францискод болсон MacWorld Conference & Expo-д оролцож байхдаа танилцууллаа.
- Sponsored by22.2011 оны гуравдугаар сарын 2-ны өдөр. Шинэ IPad 2-оо танилцуулах үеэр.
- Sponsored by23.
- Sponsored by24.IPad 2 танилцуулах үеэр. 2011 оны гуравдугаар сарын 2-ны өдөр.
- Sponsored by25.2011 оны зургаадугаар сарын 6-ны өдөр. Стив Жобс Дэлхийн чуулганы үеэр ITunes болон iCloud үйлчилгээний талаар ярьж байгаа нь.
- Sponsored by26.Купертино, Калифорни, 2010 оны аравдугаар сарын 10. Жобс Mac компьютерт зориулсан шинэ OSX Lion үйлдлийн систем болон iLife 11 программ хангамжийн багцыг танилцуулав.
- Sponsored by27.Стив Жобс "All Things Digital" (D
чуулган дээр Калифорни муж, 2010 оны зургаадугаар сарын 1.
- Sponsored by28.Купертино, Калифорни. 2010 оны дөрөвдүгээр сарын 8. Жобс шинэ iPhone-д зориулсан OS4 программ хангамжийг танилцуулав.
- Sponsored by29.2010 оны нэгдүгээр сарын 27-н, Сан-Франциско. Стив Жобс шинээр гарсан iPad-аа олон нийтэд танилцуулжээ.
- Sponsored by30.Сан-Франциско, 2009 оны есдүгээр сарын 9. Жобс ITunes программ, IPod Touch, Ipod Nano-ий шинэ хувилбаруудыг танилцуулав.
- Sponsored by31.1984 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сан-Франциско. Зүүн талаас Стив Жобс, ерөнхий захирал Жон Скалли, Apple-ийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк нар шинэ Apple II компьютерээ танилцуулж байгаа нь.
- Sponsored by32.1984 оны нэгдүгээр сарын 24. Стив Жобс шинэ Macintosh персонал компьютерээ сонирхуулж байгаа нь.
- Sponsored by33.1977 оны энэ зурган дээр Стив Жобс Apple II шинэ компьютерээ танилцуулж байгаа нь.
- Sponsored by34.Стивен Пол Жобс 1993 он. Есөн жилийн өмнө түүний худалдан авч байсан нэгэн жижигхэн студи нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байсан ба түүний тэрбумтан болох замын эхлэл тавигджээ. “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киног хийсэн Pixar Animation Studios компанийн ерөнхийлөгч Жобс 37.4 сая хувьцааны 80 хувийг нь эзэмшдэг байв.
- Sponsored by35.Apple –ийн архивт хадгалагддаг 1998 оны зураг. Стив Жобс Mac компьютерээ барьсан байгаа нь.
- Sponsored by36.2011 оны гурвадугаар сарын 2-ны өдөр шинэ IPad 2 танилцуулж дууссаныхаа дараа гар даллан салах ёс хийж танилцуугаа өндөрлөв.
бичсэн: PEACE төрөл: |
(0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 103